Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 15 хувийн хүүтэй хадгална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-02 11:49:47

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор Нийгмийн даатгалын сан (НДС)-гаас арилжааны банкуудад  байршуулсан хадгаламжийн хүүгийн хэмжээг 15 хувь байхаар шинэчлэн тогтоолоо.

Тус зөвлөл өнгөрсөн сарын 15-нд хуралдаж, дээрх тогтоолыг баталсан талаар өнөөдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-аас мэдээлэв. НДС-гийн чөлөөт үлдэгдэл 577 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад жилийн 9 хувийн хүүтэй хадгалдаг байсан. Үүнээс 51,9 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олдог байна. Харин хадгаламжийн хүүг 15 хувь болгосноор хүүгийн орлого жилд 87.8 тэрбум болж,  35,7 тэрбум төгрөгөөр өсөх юм.

Ч.Ариунболд

Связанные новости