Сирийн дайсагнагч талууд гал зогсоохоор тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. Сирийн Засгийн газар болон босогчдын бүлэглэлүүд гал зогсоож, энхийн хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцсон тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
Талууд өнөө оройн 22:00 цагаас гал зогсоож эхлэх аж.
Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өнөө өглөө мэдэгдэл хийхдээ “Турк болон ОХУ гал зогсоох төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавина” гэсэн юм.
Сирид таван жил гаруй үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний үеэр тус хоёр улс сөрөг хүчний талыг дэмжсээр ирсэн билээ.
Туркийн эх сурвалжуудын мэдэгдсэнээр, гал зогсоох хэлэлцээрт Сири дэх босогчдын гол хоёр бүлэглэл, тодруулбал “Лалын улс” болон “Жавхат Фатех аль-Шам” гэсэн хоёр бүлэглэл нэгдээгүй байна.
Энэ сарын эхээр Москва болон Анкара Сирийн хоёр дахь том хот болох Алеппод гал зогсоох асуудлаар хэлэлцээ хийж эхэлсэн юм. Үүний дүнд тус хотод бүслэлтэд ороод байсан хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн билээ.
Үүнээс өмнө Сирид гал зогсоох хэлэлцээрийг НҮБ, АНУ ба Оросын зуучлалаар хэд хэдэн удаа байгуулж байсан боловч Сирийн дайсагнагч талууд хэлэлцээрийг удалгүй зөрчиж байсан юм.
Г.Доржханд