Киргиз улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт орууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБИШКЕК./TASS/. Киргиз улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд “Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт нь манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, парламентат ёсыг бэхжүүлэх, хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалын хамтран ажиллах зарчмуудыг нарийвчлан тодотгох, түүнчлэн шүүх болон хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд Үндсэн хуулийн үндсийг боловсронгуй болгоход чиглэнэ” гэж дурджээ.
Нэмэлт өөрчлөлтийн тухай хууль 2017 оны 1 дүгээр сарын 15-наас хүчин төгөлдөр болох юм.
Сануулан дурдахад, Киргизийн сонгогчдын 42,09 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлаарх бүх нийтийн санал асуулгад оролцсоноос 79,59 хувь нь Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжжээ. Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ерөнхийлөгчийн эрх мэдэл тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж, харин Ерөнхий сайдын эрх мэдэл өргөжих юм.
Г.Доржханд