Мөнгөний нийлүүлэлт 0.9 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-28 14:25:58

Монгол Улсын эдийн засаг дахь М2 мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ энэ оны 11 дүгээр сарын байдлаар 0.9 хувь буюу 109.0 тэрбум төгрөгөөр өсч, 11.6 их наяд төгрөгт хүрчээ.

М2 мөнгөний нийлүүлэлтэд Төв банкнаас гүйлгээнд гаргасан цаасан болон зоосон мөнгө, төгрөгийн харилцах, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, төгрөг болон валютын хадгаламж, хадгаламжийн сертификатын хэмжээг хамааруулдаг.

Тодруулбал төгрөгийн харилцах, хадгаламж 236.3 тэрбум төгрөгөөр буурч, харин гадаад валютын харилцах 290.8 тэрбум төгрөг буюу 23.9 хувь, хадгаламж 105.3 тэрбум төгрөг буюу 4.1 хувиар өссөн байна.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлтийн нөлөөг хасч тооцвол валютын харилцах өмнөх сараас 19.3 хувиар өссөн ч хадгаламж төдийлөн өөрчлөгдөөгүй байна.  Гадаад валютын хадгаламж 105.3 тэрбум төгрөг буюу 4.1 хувь, гадаад валютын харилцах 290.8 тэрбум төгрөг буюу 23.9 хувиар өсчээ.

Гадаад валютын хадгаламжийн өсөлтөд төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсан нь гол нөлөө үзүүлж буй бөгөөд ханшийн нөлөөг арилгаж тооцвол валютын харилцах өмнөх сараас 19.3 хувиар өссөн ч хадгаламж төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Гадаад валютын харилцах нэмэгдэхэд хувийн хэвшлийн харилцахын өсөлт гол нөлөө үзүүлжээ.

Б.Заяа

Связанные новости