Арванхоёрдугаар сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-12-27 08:42:28

09.00 цагт МУИС-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойд зориулсан "Монголын тусгаар тогтнол-1911 он: түүх, соёл, баримт" эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Автотээврийн үндэсний төвд Шинэ жилийн баяр болон амралтын өдрүүдээр хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгддэгтэй холбоотойгоор гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Орон нутгийн Замын цагдаагийн тасгийн дарга нар цахим хурал хийнэ.

10.30 цагт Засгийн газрын III байрны 2 давхарт 2016 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулна.

11.00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газарт нийслэлд үйлдэгдэж буй ноцтой гэмт хэрэг түүний шалтгаан нөхцөл, шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах эргүүл, хяналтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Татварын ерөнхий газарт НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн тохирлоор азтан болсон иргэдэд батламж гардуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

11.00 цагт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үр дүнгийн гэрээ байгуулна.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

Связанные новости