1,8 тн жинтэй тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-26 11:13:24

АУГСБУРГ. /ВВС/. Дэлхийн II дайны үед Аугсбург хотод нисэх онгоцноос хаясан асар том тэсрэх бөмбөгийг Германы сапёрчид аюулгүй болгож чадлаа.

Бөмбөгийг аюулгүй болгох ажиллагааг явуулахын тулд тус хотын 50 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. 

1944 онд Английн бөмбөгдөгч онгоцноос хаясан 1,8 тн жинтэй уг бөмбөгийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт барилгын газар шорооны ажил хийх явцад илрүүлжээ. Бөмбөгийг аюулгүй болгох ажиллагаа дөрвөн цагийн турш үргэлжилсэн байна. 

Зул баярын баяр эхэлсэн өдөр уг бөмбөгийг тэсэлж аюулгүй болгожээ. Учир нь, ажлын өдрүүдэд үүнийг хийх боломжгүй байв. 1,8 тн жинтэй бөмбөгийг тэсэлж аюулгүй болгосон нь дэлхийн II дайн дууссанаас хойших хугацаанд Германд явуулсан хамгийн том сапёрын ажиллагаа юм. 

Дашрамд дурдахад, германчуудын ихэнх нь Зул сарын баярыг 12 дугаар сарын 24-ний өдрөөс тэмдэглэж эхэлдэг ажээ.

Г.Доржханд

Связанные новости