Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-23 15:36:58

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас төрийн болон орон нутгийн захиргааны 106 байгууллагын удирдлагуудад хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх чиглэлээр зөвлөмж хүргүүлэв.

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн болон Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудын 40 гаруй хувь шинээр томилогдсон байна. Тиймээс АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх зөвлөмж хүргүүлж байгаа аж.

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсанд мэдүүлэх үүрэгтэй юм.

Ч.Ариунболд

 

Связанные новости