Арванхоёрдугаар сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-12-23 08:40:48

УИХ-ын чуулган хуралдана.

Арванхоёрдугаар сарын 23-нд болох үйл явдал09.00 цагт Төрийн ордонд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэнэ.

09.30 цагт ГХЯ-нд "Тусгаар тогтнол ба Гадаад бодлого" хэлэцүүлэг болно.

11.00 цагт МТҮП-д “Утааны эсрэг ээж аавуудын холбоо”-ноос энэ сарын 26-нд зохион байгуулах 20 мянган ээжийн жагсаалын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээний талаар Улаанбаатар хотын цагдаагийн газарт мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээлийн төв”-д Монголын тамирчид олон улсад оюуны спортын халз мэтгэлцээн хийх болсон талаар мэдээлэл хийнэ.

13.30 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Алма матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагаа болно.

14.00 цагт 2016 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа Улаанбаатар чуулгын их танхимд болно.

Связанные новости