Төслийн Удирдах хороо анхны хуралдаанаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-12-21 17:58:35

"Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн Удирдах хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийжээ.

Япон улсын Жайка байгууллагаас Монгол Улсын нийгмийн даатгалын байгууллагад 2016-2020 онд хэрэгжүүлж буй "Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллагад сургалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудыг чадавхижуулах, дотоод, гадаадын сургалтад хамруулах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа. 

Уг төслийн ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай удирдамж, шийдвэрээр цаг тухайд нь хангаж ажиллах үүрэг бүхий Удирдах хороог байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, төслийн баг, ЖАЙКА байгууллага, Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөл багтдаг. 

Удирдах хорооны анхны хуралдаанаар өнөөдөр 2016 оны ажлын тайлан, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.

Н.Туяа

Связанные новости