Банк бус санхүүгийн зургаан байгууллагад тусгай зөвшөөрөл олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2016-12-21 17:20:38

Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны хурлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 800 сая төгрөгөөр хангасан зургаан ББСБ-д үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

Энэ ББСБ-ууд СЗХ-ноос хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөгөөр тогтоохоос өмнө хүсэлтээ ирүүлсэн байна. 2016 оны гуравдугаар сард СЗХ 72 тоот тогтоол гарган, есөн сар гаруйн хугацаанд буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд ББСБ-уудад хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 800 сая төгрөгт хүргэхээр болсон. Уг хугацаанд нийт ББСБ-уудын 80 шахам хувь нь тогтоолын дагуу хөрөнгийн хэмжээгээ ханган ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

Связанные новости