Экспорт 0.8 хувиар буюу 33.8 сая ам.доллараар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГГадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.9 хувиар буюу 381.3 сая ам.доллараар буурч 7356.3 сая ам.долларт хүрсэн байна.
11 дүгээр сарын гүйцэтгэлээр экспорт 0.8 хувиар буюу 33.8 сая ам.доллараар өссөн ч импорт 11.9 хувиар буюу 415.1 сая ам.доллараар буурчээ. Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын өсөлт нь нийт экспортыг 2.4 нэгж хувиар өсөхөд нөлөөлсөн бол уул уурхайн түүхий эдийн экспортын бууралт нийт экспортыг 1.1 нэгж хувиар буурахад нөлөөлжээ.Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1197.1 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 448.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт гэдгийг Монголбанкнаас тодотголоо.
Түүнчлэн БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 16.8 хувиар буурсан байна.
Б.Заяа