Берлиний халдлагыг "Лалын улс" үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН. /TASS/. Германы нийслэл Берлин хотын төвд Зул сарын баярын бараа худалддаг хөл хөдөлгөөн ихтэй зах руу ачааны машин дайран орж, 12 хүний аминд хүрсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэл өөртөө хүлээлээ. Уг халдлагыг үйлдсэн этгээд нь тус бүлэглэлийн гишүүн аж.
Германы прокурорууд “нотлох баримт хангалтгүй” гэж үзсэн тул цорын ганц сэжигтнийг суллаж явуулсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, хууль сахиулагчдын суллаж явуулсан хүн нь пакистан гаралтай Навед В. гэгч байжээ.
Гэмт этгээд, гэмт этгээдүүд сул чөлөөтэй явж байгаа гэж албаны хүмүүс үзэж байна.
“Лалын улс”-ын мэдэгдэлд “энэ халдлагыг манай нэг цэрэг үйлдсэн” гэжээ. Уг халдлагын үеэр мөн 49 хүн гэмтэж бэртсэн билээ.
Тус бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй АНУ тэргүүтэй эвслийн гишүүн орнуудын иргэдийн эсрэг халдлага үйлдэхийг уриалсны дараа гэмт этгээд дээрх халдлагыг үйлджээ.
Г.Доржханд