Автомашины улсын дугаарын хязгаарлалт энэ сарын 29-нд үйлчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАвтомашины улсын дугаарын хязгаарлалт энэ сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр үйлчлэхгүй.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээр амарна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн албанаас амралтын болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамласан байна. Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул иргэдийг нийтийн тээврийн хэрэгсэл сонгон үйлчлүүлэхийг холбогдох албаныхан уриалав.
Ч.Ариунболд
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня