Монголын ипотекийн корпораци үнэт цаас гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-16 16:25:41

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар нэр бүхий ХЗХ-д, ББСБ-ууд, даатгалын хохирол үнэлэгчдэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, сунгах зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Тодруулбал “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-уудад тусгай зөвшөөрөл олгож, үнэт цааснуудыг бүртгэлээ. 

Тусгай зориулалтын компаниудад зөвшөөрөл олгосонтой холбогдуулан “МИК актив арав” ХХК-ийн гаргаж буй 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 20 хүртэлх жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1 030 173 ширхэг, “МИК актив арван нэг” ХХК-ийн 709 007 ширхэг баталгаат үнэт цаасыг тус тус бүртгэв.

Орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг СЗХ бүртгэснээр энэ төрлийн зээл олголтыг үргэлжлүүлэх санхүүжилт үүсэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрдэж буй юм.

Компаниудад тусгай зөвшөөрөл олгож, үнэт цааснуудыг бүртгэсэнтэй холбогдуулан хууль, журам, дүрмээр хүлээсэн үүрэг хариуцлагаа цаг тухайд нь бүрэн биелүүлж, хөрөнгө оруулагчид, харилцагчдын эрх ашгийг хамгаалж, ил тод байдлыг хангаж ажиллахыг “МИК ОССК” ХХК болон “МИК актив арав”, “МИК актив арван нэг” ХХК-уудад үүрэг болголоо. Мөн 2.5 тэрбум төгрөгийн доод хэмжээг хангасан "Нексус финанс инвестмент”, “Ди Жи Кредит”, “Файнаншил траст” ХХК-уудад тусгай зөвшөөрөл олгов.

Б.Заяа

Связанные новости