Банкуудын ипотекийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-16 15:44:46

“Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд Төвбанк ипотекийн санхүүжилтийн хугацааг нэг жилээр сунгах шийдвэр  гаргалаа.

2013 оны 6 дугаар сараас хойш Монголбанкнаас банкуудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаагийн 83 хувийн санхүүжилтийн гэрээний хугацаа энэ улиралд дуусах юм байна.

Эдийн засгийн идэвхжил суларч, банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээний мөнгөн хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа буурах, хөрвөх актив, пассивын хүү, хугацааны зөрүү үүсэх, улмаар банкны тогтвортой үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй юм. Тиймээс эл санхүүжилтийг банк өөрийн эх үүсвэрээс төлөх боломжгүй байгаа тул үнэт цаасжуулалтын явцтай уялдуулан хугацааг сунгалаа хэмээн Монголбанкнаас мэдэгдлээ.

Ипотекийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хойшлуулах энэхүү шийдвэр  мөнгөний бодлогын төлөв чангарах нөхцлийг зөөлрүүлэх, банкны системийн зээлжүүлэх чадавхийг хадгалах, эдийн засгийн идэвхжилтийг дэмжихэд эерэг нөлөөтэй гэж үзэж байна.

 Б.Заяа

Связанные новости