Зарим сумдад гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-12-16 11:14:07

Хүн ам ихээр төвлөрсөн, төвөөс алслагдмал бүс нутгийн иргэ­дэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдад гал түймэр унтраах, аврах анги байгуулна.

Засгийн газраас гаргасан уг шийдвэрийн хүрээнд гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал түймэр унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх, аврах бүлэг шинээр байгуулахаар боллоо.

Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэх юм.

Н.Туяа

Связанные новости