“Монгол савхи” компанийн хувьцаа 8.89 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-15 19:30:29

Өнөөдрийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 171,124 ширхэг хувьцаа арилжиж нийт 50 273 779  төгрөгийн гүйлгээ хийснээс 6 компанийн хувьцаа өссөн байна.

Харин  10 компанийн хувьцаа буурсан  бол 1  компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Мик холдинг” компани хамгийн өндөр буюу 12.54 хувиар өссөн бол “Монгол савхи” 8.89 хувь, “Монгол шуудан” 4.33 хувиар  өслөө.

Мөн өдөр "MSE ALL" индекс 816.42 нэгж болж 2.05 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 422 тэрбум 430 сая 270 932 төгрөг болов.  

Связанные новости