“Мик холдинг” компанийн хувьцаа 14.96 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-14 18:07:38

Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн 11 398 ширхэг хувьцаа арилжсанаас 5 хувьцаат компанийн хувьцаа өссөн байна.

Харин 4  компанийн хувьцаа буурсан  бол 5  компанийн хувьцаа тогвортой байлаа. Тодруулбал “Мик холдинг” компани хамгийн өндөр буюу 14.96 хувиар өссөн бол “Авто импекс” 4.32 хувь, “Сүү” 0.58 хувиар  өслөө. Мөн 1 053 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 108,987,112.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 799.72 нэгж болж 2.04 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 395 тэрбум 914 сая 717 565 төгрөг боллоо.  

Связанные новости