Багануур дүүрэгт 20 мегаваттын нарны цахилгаан станц байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-14 17:33:28

Японы “Шарп” корпорациас Багануур дүүрэгт 20 МВт-ын нарны цахилгаан станц байгуулж, тухайн бүс дэх айл өрхүүдийг эрчим хүчээр хангахаар боллоо.

Үүнийг баталгаажуулж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Японы “Шарп” корпорацийн Эрчим хүчний шийдэл салбарын ерөнхий менежер Тацуяа Сато нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярихдаа, “Багануур дүүрэгт буюу нүүрсний олборлолтын бүсэд эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгох үүднээс уг төслийг хэрэгжүүлнэ. Монгол Улсад сүүлийн 14 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулж ирсэн учраас “Шарп” корпорацитай хамтарч ажиллахаар болсон”  хэмээн тодотгов.

 Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өсөлт бий болгож иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дээрх ажлыг хийж буй аж. 

 Б.Заяа

Связанные новости