Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-14 17:06:14

  Нийслэлийн Газрын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 Нийслэлд 1132 ТҮЦ байгаагаас 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буйг албаныхан мэдэгдлээ. Одоогоор 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөхийг шаардсанаас 23 ТҮЦ-ийг нүүлгэсэн байна.

ТҮЦ-үүдээс гадна гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, объект, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сунгасан хашааг зохих журмын дагуу газар дээр нь  зөрчлийг арилгуулах аж.
 

 Б.Заяа

Связанные новости