Хуучин орон сууцны үнэ өмнөх оноос 12.3 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-14 16:55:27

11 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ээр шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ өмнөх сараас 1.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар өсчээ.

Шинэ орон сууцны дундаж үнэ 2 сая 61 245 төгрөг байна хэмээн  “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ. 11 дүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС:

Индекс ийнхүү буурахад хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурсан нь нөлөөлжээ. Тодруулбал хуучин 2 өрөө байрны дундаж үнэ  74 сая 319 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 2.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.3 хувиар  буурсан байна.

ШИНЭ ОРОН СУУЦНЫ 1 М.КВ ДУНДАЖ ҮНЭ: 

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Судалгаанд  шинэ, хуучин 4 938 орон сууцны үнийн мэдээллийг хамруулжээ.

 Б.Заяа

Связанные новости