15 хувьцаат компанийн 47 780 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-13 18:20:29

 Өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 47,780 ширхэг хувьцаа арилжив.

Ингэснээр 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 10 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 1 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Тодруулбал “Хөх ган” компани хамгийн өндөр буюу 3.32 хувиар өссөн бол “АПУ” 2.00 хувь, “Авто импекс” 0.29 хувиар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай, 16.99 хувийн хүүтэй 140,397 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 13,053 ширхэг ЗГҮЦ арилжиж, нийт 15,362,411,472.00 төгрөгийн гүйлгээ хийв.        

Энэ өдөр MSE ALL индекс 783.41 нэгж болж 0.43 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 369 тэрбум 420 сая 299,610.00  төгрөг боллоо. 

Б.Заяа

Связанные новости