Мөнгөний бодлогын зөвлөл 2017 онд дөрвөн удаа хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Мөнгөний бодлогын зөвлөлийн 2017 онд хуралдах тов гарлаа.
Тодруулбал Мөнгөний бодлогын зөвлөл гуравдугаар сарын 15-17, зургаадугаар сарын 14-16, есдүгээр сарын 18-20, арванхоёрдугаар сарын 12-15-нд хуралдах юм байна.
Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогыг боловсруулах үйл ажиллагаанд гадны төлөөллийг оруулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл явцыг бодлогын зөвлөлөөр дамжуулан оновчтой болгох, олон нийтэд хүргэхэд чиглэдэг.
Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны удирдлага, хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Зөвлөлийг Монголбанкны Ерөнхийлөгч даргалдаг.
Б.Заяа