МУБИС-д "Орос хэлний сургалтын төв" байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-12-13 11:17:50

МУБИС-ийн урилгаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь багш, ажилтан, албан хаагчид, оюутан суралцагчдын төлөөлөлтэй уулзан ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулав. 

Тэрбээр багш нар, оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр "Орос хэлний сургалтын төв"-ийг ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн дэмжлэгээр МУБИС-д байгуулахаар болсноо мэдэгдэв. Тус төв нь орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, Орос хэлний бэлтгэл ангийг нээн хичээлүүлэх, манай оронд ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг хоёр улсын хамтарсан ЕБС төгсөгчдийн төгсөлтийн шалгалт авах боломжийг бүрдүүлэх юм.

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар дагалдан явсан бөгөөд тэдэнд МУБИС-ийн удирдлагууд сургалтын өнөөгийн байдал, сүүлийн үеийн бүтээн байгуулалт, эрдэмтэн багш оюутнуудын шилдэг бүтээлүүдээс танилцуулав.

Мөн тэдэнд оюутнуудынхаа урласан бүтээлийн дээжээс дурсгал болгон өгч ажлын амжилт хүссэн юм. 

Ж.Болор

Связанные новости