“Стандарт проперти групп”-ийн хувьцаа 15 хувиар өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн 1,109,776 ширхэг хувьцаа арилжжээ.
Тодруулбал нийт 166,634,537.00 төгрөгийн гүйлгээ хийснээс 7 компанийн хувьцаа өсч, 5 компанийн хувьцаа буурч, 2 компанийн хувьцаа тогвортой байлаа. “Стандарт проперти групп”-ийн хувьцаа хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол “Таван толгой” 10.84 хувь, “Авто импекс” 2.09 хувиар тус тус өсчээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 786.81 нэгж болж 0.46 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 372 тэрбум 800 сая 387,885.00 төгрөг боллоо.
Б.Заяа