НӨАТ-ын урамшууллын сугалаагаар хоёр хүн 100 сая төгрөгийн эзэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-10 13:10:00

Өнгөрсөн сарын 20-нд болсон НӨАТ-ын урамшууллын 17 дахь удаагийн сугалаагаар нийт 6234 азтан тодорсон байна.  

Тодруулбал энэ удаа хоёр иргэн  100 сая төгрөг, таван иргэн дөрвөн сая төгрөг, 69 хүн 500 мянган төгрөг, 561 хүн 100 мянган төгрөг, 5597 хүн 20 мянган төгрөгийг НӨАТ-ын урамшууллаас тус тус хожжээ. Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Б.Батдаваа, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн О.Амарсанаа нарын 100 сая төгрөгийн эзнээр тодорлоо. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн О.Амарсанаа  Монос эмийн сангаас эм худалдан авч азтан болсон бол Б.Батдаваа нийслэлд ирээд төмөр замын “KFC” салбараар үйлчлүүлсэн баримтаараа  100 сая төгрөг хожжээ.

               /АЗТАН Б.Батдаваа/

 Энэ сарын байдлаар 611 412 иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлснээс  17 удаагийн сугалааны тохирлоос 81 898 иргэн азтан болсныг албаныхан онцоллоо. Одоогийн байдлаар 3.1 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгоод буй юм. Ирэх нэгдүгээр сард 29.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг  иргэдэд олгох аж.

 Энэ оны хамгийн сүүлчийн буюу НӨАТ-ын урамшууллын 18 дахь  сугалаа арванхоёрдугаар сарын 18-нд болно.

 Б.Заяа

Связанные новости