Арванхоёрдугаар сарын 06-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА08.30 цагт ХХААХҮЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газар хамтран "Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь" Үндэсний зөвлөгөөн Корпорейт зочид буудалд болно.
09.00 цагт АН-ын зургадугаар Их хурал Соёлын төв өргөөнд болно.
09.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
09.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд болно.
09.30 цагт Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно.
09.00 цагт Орон нутгийн хөгжлийг дэмжих боломж, тулгарч буй эрсдэл, бэрхшээл, арга замыг хэлэлцэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас хамтран “Төвлөрлийг сааруулах бодлого-Орон нутгийн хөгжил” сэдэвт нутгийн удирдлагын чуулган Туушин Бест Вестерн Премьер зочид буудалд болно.
10.00 цагт Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, соён гэгээрүүлэгч С.Баясгалангийн боловсролын салбарт 60 жил ажилласны “Багшийн алдар” тэмдэглэх “Эрдмийн өргөөнд нэгэн жаран” эрдэм шинжилгээний бага хурал Кино Урлагийн Дээд Сургуульд болно.
10.00 цагт Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар “Мэдлэгээ түгээцгээе. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн өнөөгийн байдал, олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар Төрийн ордонд болно.
13.00 цагт “Газарзүйн тооцооллын загвар”-ыг Улаанбаатар дахь НҮБ-ын байранд танилцуулна.
14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
15.30 цагт Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 3 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд зохион байгуулна.