Төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ сарын 04-ний 14 цагийн үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн Дуут хэмээх газар нутагладаг малчин П малдаа яваад сураггүй болжээ.
Сураггүй болсон малчныг эрэн хайх ажиллагааг тус аймгийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчид орон нутгийнхантай хамтран зохион байгуулснаар Еншөөв багаас баруун хойш 10-аад км-т морьтой явж байхад нь олсон байна.
Төөрсөн иргэн Замын-Үүд сумын харьяалалтай, тархины бага зэрэг саажилттай бөгөөд Эрдэнэ суманд байх хамаатныхаа айлд ирээд байхдаа мал эргүүлэхээр яваад төөрсөн хэмээн Эрдэнэ сумын Засаг даргын орлогч Б.Буянбаатар ярилаа.
Х.Эрдэнэбулган
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar