23 компанийн 73 265 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-02 18:46:57

Өнөөдрийн Хөрөнгийн биржийн “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 73,265 ширхэг хувьцаа арилжиж нийт 39,222,257.00 төгрөгийн гүйлгээ хийжээ. 

 11 компанийн хувьцаа өсч, 6  компанийн хувьцаа буурсан  бол 6  компанийн хувьцаа тогвортой байлаа.Тодруулбал “Таван толгой” компани хамгийн өндөр буюу 9.15 хувиар өссөн бол “Гермес центр” 7.1хувь,  “Адуун чулуун” 6.1 хувиар тус тус өслөө.

Мөн "MSE ALL" индекс 787.53 нэгж болж 0.83  хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,373,434,111,771.00 төгрөг боллоо.

  Б.Заяа

Связанные новости