Теннесси муж улсад онц байдал зарлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. АНУ-ын Теннесси муж улсын зүүн хэсэгт гарсан ой хээрийн түймрийн улмаас тус муж улсын захирагч Билл Хаслам онц байдал зарлажээ.
Ой хээрийн түймрийн улмаас хохирсон иргэдэд туслах үүднээс онц байдлын хүрээнд зарим шаардлагуудыг хөнгөлөх байх гэж “The Times of Northwest Indiana” сонинд бичжээ. Түймэр даваа гарагт “Great Smoky Mountain” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дэгдэж, улмаар муж улсын зүүн хэсэгт орших хүн ам олонтой хот суурингуудад тархсан байна.
Севиер мужийн /county/ захирагч Лари Уотерсийн хэлснээр, ой хээрийн түймрийн улмаас наад зах нь 10 хүн амиа алджээ. Долоон хүн амиа алдсан гэж өмнө нь мэдээлж байсан юм. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд тус мужид ийм том түймэр гарч байгаагүй ажээ.
Түймрийн улмаас Севи мужид /county/ 50 гаруй хүн гэмтэж бэртэн, 700 гаруй байшин барилга эвдрэн сүйдээд байна.
Х.Сарнай