19 хувьцаат компани арилжаанд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-01 18:45:00

Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 47,233 ширхэг хувьцаа арилжив.

Тодруулбал 7 компанийн хувьцаа өсч, 9  компанийн хувьцаа буурсан  бол 3  компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Ариг гал” компани хамгийн өндөр буюу 4.00 хувиар өссөн бол “Таван толгой” 3.41 хувь, “Шарын гол” 2.28 хувиар тус тус өслөө. Мөн 3,976 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл зээр арилжиж 410,449,163.00 төгрөгийн гүйлгээ хийжээ.

 Мөн өдөр "MSE ALL" индекс 781.02 нэгж болж 1.08 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 354 тэрбум 004 сая 507 371.00 төгрөг боллоо.  

 Б.Заяа

Связанные новости