Төвбанк ОУВС-гийн  статистикийн аргачлалыг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-01 18:33:18

Монголбанк статистик аргачлалын өөрчлөлтийн мэдээллийг хэрэглэгчдэд энгийн ойлгомжтой хүргэх зорилгоор ОУВС-гийн төлбөрийн тэнцлийн статистикийг эмхэтгэн гаргах 6 дугаар аргачлалыг нэвтрүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Тодруулбал өнгөрсөн 3 жилийн хугацаанд бэлтгэл ажлуудыг хангасны үндсэн дээр Монгол Улсын төлбөрийн тэнцлийг шинэ аргачлалаар боловсруулж, олон нийтэд мэдээлэхэд бэлэн болсон байна.

Дашрамд дурдахад 2009 онд ОУВС нь төлбөрийн тэнцлийн статистикийг эмхэтгэн гаргах 6 дугаар аргачлалыг боловсруулж, 2012 оноос эхлэн нэвтрүүлж эхлэхийг гишүүн орнууддаа зөвлөжээ.

Б.Заяа

 

Связанные новости