Таван компанийн хувьцаа буурав 

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-29 17:31:45

Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 18,855 ширхэг хувьцаа арилжив.

Энэ удаагийн арилжаагаар 7 хувьцаат компанийн хувьцаа өсч, 5 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Тодруулбал “Монгол алт” компани хамгийн өндөр буюу 13.89 хувиар, “Монгол шуудан” 12.26 хувь, “Шарын гол” 5.04 хувиар  өсөв. Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай, 16.990 хувийн хүүтэй 80,785 ширхэг ЗГҮЦ арилжиж, нийт 8 102,666,466.00 төгрөгийн гүйлгээ хийжээ.  

Мөн өдөр "MSE ALL" индекс 785.24 нэгж болж 0.28 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 356 тэрбум 779 сая 935 438 төгрөг боллоо.  

Б.Заяа

Связанные новости