Арваннэгдүгээр сарын 29-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдээ чадавхижуулах зорилгоор Нийгмийн Aрдчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Фридрих Эбертийн сантай хамтран тусгай сургалт зохион байгуулна.
09.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд номын санчдын дунд "Ажил мэргэжлийн уралдаан" болно.
10.00 цагт ОБЕГ-т Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцөөс аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.
10.00 цагт Дүнжингарав худалдааны төвд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзана.
11.00 цагт Монголын залуучуудын холбоонд БНСУ-ын ЭСЯ болон Монголын Залуучуудын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд байгуулж байгаа БНСУ-ын мэдээллийн төвийн нээлт болно.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Валютын ханшийн огцом хэлбэлзэл түүнийг тогтворжуулах арга замууд олон талт хэлэлцүүлэг болно.
11.00 цагт НЭМХ-д ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзалт зохион байгуулна.
11.30 цагт"Монгол ньюс" мэдээллийн төвд Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй "Малчиддаа туслая" сайн үйлсийн аяны талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Туушин зочид буудалд Нийслэл, Улаанбаатар хотын худалдааны танхимын хамтын ажиллагааны талаарх уулзалт Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.
14.00 цагт Улаанбаатар дахь хятадын соёлын төвд Хятадын эртний сонгодог урлаг болох Бээжин жүжгийн урлагийн лекц болно.
Төрийн ордонд
09.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
12.00 цагт "В" танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.