“Таван толгой” компанийн хувьцаа 1.36 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-28 18:34:12

 Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн 10,145 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 3 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувьцаат компанийн хувьцаа буурсан  бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.

 Тодруулбал  “Таван толгой” компани хамгийн өндөр буюу 1.36 хувиар, “АПУ” 0.50 хувь, “Адуун чулуун” компанийх 0.23 хувиар өслөө. Мөн Сангийн яамнаас  651 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээл дээр арилжиж 69,688,839.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

 Ингэснээр өнөөдөр "MSE ALL" индекс 783.07 нэгж болж 0.29 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 346, тэрбум 33 сая 954 157  төгрөг боллоо.  

 Б.Заяа

Связанные новости