Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн
ЛАВЛАГААБаруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 17-22 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.