Арваннэгдүгээр сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-11-24 09:00:30

УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Цахим эрүүл мэнд үндэсний зөвлөлгөөн" "Корпорайт" зочид буудалд болно.

09.00 цагт "Монгол ур чадвар" гагнуурын улсын аварга шалгаруулах тэмцээн Герман Монголын хамтарсан МСҮТ дээр болно

09.00 цагт МХЕГ, МҮЭХ хамтарсан "Хувийн хэвшилд ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрх, нийгмийн хамгаалал" сэдэвт хэлэлцүүлэг МҮЭХ-нд болно.

09.00 цагт Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд "Соёмбо судлал: Оюун сэтгэлгээ, бичиг соёл" Эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт Төрийн ордонд “Монгол Улсын Тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт болно.

10.00 цагт МЗХ-нд “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармаг болно.

11.00 цагт Төмөр замын эмнэлэгт "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн нээлт болно.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт БХБЯ-нд "Газрын бирж" хэлэлцүүлэг болно.

14.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Ам.долларын ханшийн цаашдын хүлээлт" сэдэвт хэлэлцүүлэг болно.

14.30 цагт  Зайсангийн гүүрнээс урд хэсэгт ХААИС-ийн Багш, ажилчид нийт 6200 гаруй оюутнуудын хамт сайн дураараа цас цэвэрлэнэ.

Связанные новости