Хишиг-Өндөр суманд 1000 зул өргөх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Хишиг-Өндөр сумын соёлын төвд 1000 зул өргөлөө.
Бурхан багш мэндэлсэн болоод жанч халсан их дүйцэн өдөрт зориулж сумын ахмадын холбооноос Соёлын төвтэй хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулсан байна.1000 зул бадрааж маань хөгжөөх ёслолын үеэр Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс лам нар очиж, Хишиг-Өндөр сумын нийт зон олны ажил үйлс, барцад бүхнийг арилгах, өвчин үгүй энх байхын тухайд ном хурж айлтгал өргөлөө.
Энэ арга хэмжээ 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
П.Батням
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня