Гэр хороололд 250 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГДэлхийн банкнаас Улаанбаатар хотын халаалт, дулааны салбарт зориулж буцалтгүй тусламжаар 250 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг эхлүүлжээ.
Төслийг төвийн шугаманд холбогдоогүй гэр хорооллын бүсэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Мөн төслийн хүрээнд халаалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм байна. Дээрх төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын дулааныг цахилгаан халаалтаар шийдэх боломж бүрдэх нь. Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй цэгүүдийг цахилгаан халаалт руу шилжүүлэхэд гарах дэвшил, сайн үр дагаврын талаар иргэдэд таниулах сургалт, зөвлөгөөг өгөх юм байна. Ирэх хавраас төлөвлөсөн газруудыг орон сууцжуулах ажлыг эхлүүлнэ гэдгийг албаныхан хэллээ.
Б.Заяа