Стэндбай  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх хэлэлцээр  үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-23 18:19:27

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх хэлэлцээр  үргэлжилж буйг Төвбанк албаныхан мэдээллээ.

Тодруулбал ОУВС-гийн ажлын хэсэг ирэх 12 дугаар сард Монгол Улсад ирэхээр болжээ.

Төв банкны зүгээс   олон улсын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа  үр дүнтэй байгаа бөгөөд шат дараалсан арга хэмжээ авснаар хүндэрсэн эдийн засаг  тогтворжих хүлээлт байгааг мэдэгдсэн.. Тухайлбал ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ийн 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс хоёр дахин буурах үзүүлэлт  гарчээ.

 Б.Заяа

Связанные новости