Жон Ленноны захидал 30 мянган долларын үнэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГВАШИНГТОН./АР/. Английн алдарт “Beatles” хамтлаг тарсны дараа тус хамтлагийн гишүүн Пол Маккартни болон түүний эхнэр Линда нарт Жон Ленноны бичсэн захидал дуудлага худалдаагаар бараг 30 мянган долларт хүрч зарагджээ.
Тус хамтлагийн хөгжимчин, дуучин бөгөөд ая зохиогч Ж.Леннон 1971 онд хоёр хуудас захидал бичжээ. Үүний өмнөх жил нь “Beatles” хамтлаг тарсан юм.
“Beatles” байсан учраас өнөөдөр урлаг ингэж хөгжсөн гэж чи бодож байна уу? Би чамайг сэтгэцийн өвчтэй гэж бодохгүй байна” гэж Ж.Леннон захидалдаа бичжээ. Мөн уг захидалд “манай хамтлагийнхан бол сайн хүмүүс. Би ч тэдний нэг нь. Тиймээс чи наад их зангаа хая” гэжээ.
Дуудлага худалдаа зохион байгуулагчийн хэлснээр, энэ захидал нь хамтлаг тарсантай холбоотойгоор Ж.Леннон, П.Маккартни нар хоорондоо нэлээд зөрчилтэй байсныг харуулж байна. Гэхдээ 1980 онд Ж.Леннон амиа алдахаас өмнө тэд эвлэрсэн юм.
Техас муж улсын алдартнуудын эд зүйлс цуглуулдаг нэгэн хүн уг захидлыг худалдан авчээ.
Г.Доржханд