Шуурганд төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-11-22 10:13:12

Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Багануур хөшөөний баруун хойд талд мал тууж явсан иргэн шуурганд төөрсөн байна.

Уг дуудлагыг өчигдөр 20:06 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн 4 албан хаагч 1 хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн 36 настай, эмэгтэй 3-г эсэн мэнд олж, 1300 бог малыг тус дүүргийн “Хэвтээ ухаа” гэдэг газар хүргэн аюулгүй болгосон байна.

Үүнээс гадна ус, цас, шаварт саатсан таван дуудлага ирсэн байна. Тухайлбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Төмөр замын 61 дүгээр гармаас Хүй долоон худаг явах замд иргэн У-н “Ниссан патрол” загварын автомашин цасанд суусан, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Их зэвсэг гэдэг газар иргэн Б-н “Верна” загварын автомашин цасанд суусан байсныг дүүргийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчид татан гаргаж аюулгүй болгожээ.    

 

Н.Туяа

 

Связанные новости