Монголбанкны төлвөөр алт тушаалт өсөлттэй гарах тооцоо гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТөвбанкинд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн оны байдлаар 15.1 тоннд хүрсэн нь хамгийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Тодруулбал өнгөрсөн есдүгээр сард тушаасан алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өсч, 13.7 тоннд хүрсэн байна. Дээрх үзүүлэлтээр энэ оны эцэст ч алт тушаалт өсөлттэй гарах төлөвтэй хэмээн Монголбанк үзэж байна.
Дашрамд дурдахад "GFMS Gold Survey" судалгаагаар Монгол Улс алт олборлолтын хэмжээгээрээ Азийн орнуудаас зургадугаарт бичигджээ. Монгол Улс 2015 онд 31.3 тонн алт олборлосон дүнтэйгээр Казахстан, Филиппиний дараа орсон байна.
Б.Заяа