Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-11-21 07:00:48

 Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Дархадын хотгороор 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр,Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр хөндийгөөр 21-26 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 5-10 градус,  говийн  нутгаар 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 21-23 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30  градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Связанные новости