Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 12.7 хувиар өсжээ.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ
хамгийн их 5.9 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад
Сонгинохайрхан дүүрэгт 6.9 хувиар өссөн нь хамгийн их, Чингэлтэй дүүрэгт 0.2
хувиар өссөн нь хамгийн бага нь юм.
Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ
4.97 сая төгрөг байна.
Хуучин орон сууцны дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Хан-Уул
дүүрэгт 18.8 хувиар өссөн нь хамгийн их, Баянгол дүүрэгт 10.2 хувиар өссөн нь
хамгийн бага нь юм.
Шинэ орон сууцны үнэ 2024 оны мөн үеийнхээс 11 хувиар, хуучин орон
сууцны үнэ 13.9 хувиар өсжээ.
Ulaanbaatar