СҮХБААТАР: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-12 16:49:11

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрбээр эхний уулзалтаар орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, дэмжих зориулалтын төв байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Үүнийг дэмжин ажиллахаа аймгийн засаг дарга М.Идэрбат мөн илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг судалж, бодлогын шийдэлд тусгах зорилгоор 21 аймгийг хамарсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд холбогдох төрийн болон ТББ-ын төлөөлөл, аймгийн удирдлагуудтай уулзлаа.


 

Сүхбаатар аймгийн хэмжээнд 3000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүний 30 орчим хувь нь хүүхэд байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй төрөх тохиолдол нэмэгдэж байгааг хэлж байна. Гэтэл аймагт ХБИ болон бага насны хүүхдүүдэд зориулсан төв байдаггүйг хэлж, энэ төрлийн төв нэн шаардлагатайг хэлж байсан юм.

 

Тиймээс дээрх шийдвэр буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, дэмжих зориулалтын төв байгуулах нь маш зөв гэдгийг онцолж байв.

 

Связанные новости