Улаанбаатарт 19-21 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-11-19 09:05:57

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүл багасна. Цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор 25-30 градус, Увс нуурын хотгор, Идэр,Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 19-21 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22  градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Связанные новости