ХОВД: Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-04 10:27:54

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөөний тухай ГХБХБГ-аас танилцууллаа.


Энэ онд Ховд аймгийн хэмжээнд 508 байршилд 58824.86 га газрыг зориулалтын дагуу олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаас 50 гаруй хувь нь хэрэгжжээ.


Тодруулбал,

  • Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 34 байршилд 3000.3 га
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 34 иргэнд 1.93 га
  • Мод үржүүлгийн зориулалтаар хоёр байршилд 4.0 га
  • Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 123 иргэнд 23.34 га
  • Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад дуудлага худалдааны зориулалтаар  11 байршилд 2.1 га
  • Эзэмшиж байгаа газраа өмчлөх,  шинээр газар өмчлөх хүсэлтэй 31 иргэнд 2.37 га газрыг тус тус олгосон байна. 

Тэгвэл ирэх онд

  • Иргэн аж ахуйн нэгж, байгууллагад дуудлага худалдаагаар 47.92 га
  • Төсөвт байгууллагын хэрэгцээнд 71.04 га
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 35.41 га
  • Үйлдвэр технологийн паркийн зориулалтаар 10 га
  • Дүйцүүлэн олгох зориулалтаар 0.1 га газрыг тус тус олгохоор төлөвлөлөө. 

Ховд аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан энэ сарын 3-нд болж, газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг  хангалттай гэж дүгнээд, 2026 оны төлөвлөгөөг төлөөлөгчдийн саналаар баталлаа.  


Связанные новости