Хөрөнгийн бирж 33 331 ширхэг хувьцаа арилжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II болон “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 33 331 ширхэг хувьцаа арилжсан байна.
Мөн 115 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжиж нийт 42 сая 657 155 төгрөгийн гүйлгээ хийжээ. Ингэснээр "MSE ALL" индекс 784.03 нэгж болж 0.38 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 351 тэрбум 444 сая 100 497 төгрөг боллоо.
Б.Заяа