В.Путин ирэх сард Японд айлчилна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-18 11:34:10

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сарын 15-16-нд Японд айлчилна гэж Кремлийн ордны төлөөлөгч Юрий Ушаков мэдэгдэв.

Японд хийх зохион байгуулалттай айлчлал 12 дугаар сарын 15-16-нд болно гэж тэрбээр мэдэгдлээ.

Мөн тэрбээр, “ОХУ болон Япон энэ онд идэвхтэй яриа хэлцээ хийсэн бөгөөд хоёр улсын харилцааны гол чиглэл худалдаа, эдийн засгийн салбар байх юм” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Связанные новости